Африк тивийг хариуцан ажилладаг Матшидоси Моети “Дөрвөн сая гаруй хүн амтай том хотод Эбола вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн нь түгшүүрт автуулж байна. Халдвар нэгэнт тархсан” гэж ярьсан байна.
Эболо вирусын халдвар нь Африкийн өмнөд хэсгийн Кот-Дивуар Зааны ясан эрэгт 25 жилийн дараа Эбола вирус дахин бүртгэгдэж халдвар тархаж эхэлсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Гвиней рүү аялаад ирсэн 18 настай эмэгтэйгээс Эбола вирус илэрсэн хэмээгээд импортлогдсон тохиолдол” гэж үзэж буйгаа онцолжээ.
Гвиней 2014-2016 онд Эболагийн дэгдэлтийн голомт болж байсан юм. Тус улсад уг вирусээр хоёрхон жилийн дотор 11325 хүн амь насаа алдаж байсан түүхтэй. Түүнчлэн он гарснаас хойш Гвинейд 12 хүн Эболагоор амиа алдаад байна. Энэ сарын эхээр тус улсад Марбург вирусийн анхны тохиолдол мөн бүртгэгдсэн билээ.