Турк улсыг сүйтгэсэн ойн түймрийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа билээ. Манавгатын хилийн Анталийн Аксеки дүүргийн бүс нутгуудад гарсан түймэр Манавгатын ойд тархаж, хэдэн мянган га талбайг үнс болгон шатаасан. Мөн түймэрт нэг иргэн, ойн аж ахуйн хоёр ажилчин амь насаа алдсан юм. Тэгвэл гал түймрийн тухай ноцтой баримтыг Өзлэм (40 настай) гэх эмэгтэй мөрдөн байцаагч нарт хүргэж өгчээ.
Уг баримтад Али (40 настай ) гэх эрэгтэй түймрийг тавьсан тухай ярьж байжээ.
Өзлэм гэх эмэгтэйн өгсөн мэдээллийн дагуу түүнийг хэргийн гэрчээр оролцуулж байгаа бөгөөд тэрээр: “Би утсан дээрх яриа хураадаг програмаар бусад хүнтэй ярилцсан зүйлсээ бичдэг. Бичлэгүүдийг давхардсан эсвэл хэрэггүй гэж бодсон үедээ устгадаг. Гэвч энэ удаад Али "Би ойг шатаасан" гэж хэлсэн учир энэ аудио бичлэгийг устгаагүй. Тэр над руу залгаад "Би Гүчлүкой хотын Манхайт орчимд мянган лирээр / Туркийн мөнгөн дэвсгэрт/ гал тавьсан. Захиалагч надад 250 лир нэмж өгсөн. Бас хэрвээ чи баригдвал согтуу байсан эсвэл хар тамхинд донтсон гэдгээ хэл, юу ч санахгүй байна гэж хэлээрэй гэсэн" гэж хэлсэн.
“Тэр хэн уг түймрийг захиалсан, хэн мөнгө өгсөн талаар надад огт хэлээгүй. Үүний дараа бид 8-р сарын 1-нд Гүнейнаяд уулзахад тосгоны тал, уулс шатаж байсан. Харин тэр үед Али "Би энэ газрыг шатаачихлаа” гэж боосон гараа үзүүлсэн" гэж мэдүүлжээ.
Шижигтэн Али нь хар тамхи хэрэглэдэг байсан бөгөөд түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Эх сурвалж: Hurriyet.com.tur