Шри Ланкын эрдэмтэд Хятадын Синофарм вакцины үр дүн тэдний амлаж байгаа 95%-д хүрэхгүй байгаа буюу 3 сараас илүү хугацаанд дархлаа тогтохгүй байгаа талаарх судалгаа үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэдний бодлоор Хятадууд олон вакцин зарахын тулд судалгааны үр дүн, датаг худал мэдээлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн ковидын бусад хувилбаруудын эсрэг үр дүнтэй болох нь баталгаажсан вакциныг Америк улс үнэгүй хандивласаар байна.
Сангийн Яамны сайд, Мэдээлэл Холбооны Технологийн газрын ерөнхийлөгч асан Дк.Эран хэлэхдээ “Шри Ланкын иргэдийн дийлэнх нь Синофарм вакцин хийлгэсэн гэтэл эрдэмтдийн судалгааны үр дүн эргэлзээтэй байгааг онцолсон. Бид Синофарм вакцины нэг тунг $15-р худалдан авахаар хэлэлцэж байна, харин АстраЗенека вакцины нэг тунг $5-р авч байгаа” тухай дурдлаа.
Төрийн эмнэлгийн ажилтнуудын холбооны нарийн бичгийн даргын туслах Дк.Навеен: "Бид дэлхий даяар батлагдсан вакциныг хүмүүст өгөх ёстой. Тендерийн асуудлын ил тод байдал, үнийн талаар өнгөрсөн туршлага бидэнд бий. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн сайд асанд гомдол гаргасан. Бид бүх тендерийг ямар ч зөрчилгүй, вакциныг зохих дарааллаар нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Шри Ланкын 95% гаруй хүмүүс Синофарм вакцинаас эсрэг биет үүссэн талаар Шри Жайеварденепурагийн Их Сургуулийн (USJ) судлаачид хийсэн туршилтын бий. Тэд санамсаргүй болон санамсаргүй бус түүврийн аргаар энэхүү судалгаа шинжилгээг хийсэн"
Сангийн Яамны сайд, Мэдээлэл Холбооны Технологийн газрын ерөнхийлөгч асан Дк.Эран: "Бид Модерна, Пфайзер, АстраЗенека, Синофарм гэх мэт маш олон төрлийн вакцин авсан. Олон эрдэмтэд Синофарм вакцины үр дүнгийн талаар эргэлзэж байна. Бидний байр суурь бол ард иргэдийн сэтгэл санааны байдлыг харгалзан үзсэн ч тэр огт вакцингүй байснаас ямар нэгэн вакцин хийхийг илүүд үзэж байгаа. Иргэдийн зүгээс эдгээр вакциныг үнэтэй авлаа гэсэн гомдол ирж байгаа. Бид АстраЗенека вакциныг жишээлбэл нэг тунг $5 авдаг байсан бол одоо энэ үнэ буурсан байгаа. Синофармын хувьд нэг тунг $15 гэсэн үнэ өгсөн бөгөөд одоогоор гэрээ хэлэлцээр хийгээгүй байна. Вакцины үнийг иргэд нээлттэй болгохыг шаардаж байгаа нь зөв, учир нь татвар төлөгчдийн мөнгөөр үүнийг худалдан авч байгаа. Бид ардчилсан улс ард түмэнд мэдээлэл авах эрх гэж бий. Хэрэв ямар нэгэн далд хэлэлцэх асуудал байгаа бол бид үүнийг ил болгох ёстой. Ирээдүйд хэрэв бид вакцин худалдаж авах юм бол түүний үнэ, гүйлгээг ил тод болгоно. Хэрэв ёс зүйгүй шударга бус явдал хийсэн бол бид хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно.
Төрийн эмнэлгийн ажилтнуудын холбооны нарийн бичгийн даргын туслах Дк. Навеен: "Вакцинжуулалтын талаар бид олон талт шинжилгээний ашиг сонирхлын зөрчилтэй байгууллагуудад үндэслэсэн судалгааны үр дүнд хүрэх ёстой. Дэлхийн хэмжээнд хийсэн бүх судалгааны үр дүнг шинжилсний дараа л түүний хүч чадлыг тодорхойлох боломжтой. Шри Ланкад судалгаа хийсэн Шри Жайеварденепурагийн Их Сургуулийн (USJ) судлаачдын багт талархах ёстой. Хэрэв хэн нэгэн энэ шинжилгээг хэрхэн хийсэн талаар илүү ихийг олж мэдэх шаардлагатай бол бүх процессийг цахим хуудсанд оруулсан байгаа. Дээрхээс гадна бид Эрүүл мэндийн яамны ажлын ёс зүйд сэтгэл хангалуун бус байна. Яам нь Ковид-19-ийн өөр хувилбарууд байгаа эсэхийг олж тогтоох бүрэн хариуцлагыг Шри Жайеварденепурагийн их сургуулийн судлаачдын багт өгсөн, энэ нь зохимжтой зүйл биш.
Одоогийн байдлаар Шри Ланкыг дарангуйлал удирдаж байна. Бүх шийдвэрийг эрх баригч гэр бүл гаргадаг. Шри Ланкачууд ийм дэглэмийг өмнө нь эсэргүүцэж унагасан учир цаашид энэ механизмыг тэвчихгүй гэж бодож байна. Энэ бол ардчилсан орон, аливаа засгийн газар олон нийтийн хэрэгцээг хангах ёстой. Бид эвсэлд үл нэгдэх бодлогыг баримталж, хэрэв бид сонгогдвол Энэтхэг, Хятадтай хоёр талын харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэх болно. Экспортыг Европ, АНУ руу илгээдэг тул бид бүх муж улстай худалдааны харилцаагаа сэргээж, бэхжүүлэх арга хэмжээ авна. Вакцины талаар судалгаа хийх боломжийг ирээдүйд бусад судлаачдад өгөх олон хүсэлт ирсэн боловч бидэнд судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаагүй байна. Вакцины судалгаа хийх бидний нөөц хязгаарлагдмал. Зөвхөн цөөн тооны нөөц бололцоогоор зөвхөн Шри Жайеварденепурагийн их сургуулийн судлаачдын баг бидэнд энэ тайланг өгсөн. Эрүүл мэндийн яам бусад улс орноос шинжилгээ авч хамтарсан судалгаа хийх ёстой"
Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн хорооны гишүүн Дк.Хансамал: "Судалгааны үр дүнгээс харахад хүлээн авсан эсрэг биетүүд нь байгалийн халдварын дараа боловсруулагдсан эсрэг биетүүдтэй маш төстэй байсан. Бидний хувьд судалгааны арга техникийг үнэн зөв гэж дүгнэж, үр дүнд нь сэтгэл хангалуун байна" гэлээ.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг