Цаг үеийн мэдээ

Талибанчууд Афганистаны засаглалыг гартаа авсны дараах гэрэл зураг, видео дэлхийг цочирдуулж байгаа билээ. Афганистанд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах тогтолцоотой болтол ажил хийдэг эмэгтэйчүүдийг гэртээ байх хэрэгтэй гэж Талибан хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрээр "Энэ бол зөвхөн түр хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Манай аюулгүй байдлыг хангах хүчин эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн шийдэх, тэдэнтэй хэрхэн харилцах туршлагагүй байна. Энэ улсад аюулгүй байдлын тогтолцоо бүрэн тогтоотол бид эмэгтэйчүүдийг гэртээ үлдэхийг хүсэж байна" гэжээ.

Эх сурвалж: Hurriyrt.com.tur

Таны сурталчилгаа