Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн шатахууны үнэ нэмэгдсэн нь Шри Ланка улсын нийтийн тээврийн жолооч нарт хүндээр тусаж автомашиныхаа шимтгэлийг ч төлөх чадваргүй болжээ. Тиймээс таксины жолооч нар орлогоо нэмэгдүүлэх, банкны зээлээ төлөхийн тулд засгийн газрыг нийтийн тээврийн үнийг нэмэгдүүлэхийг уриаллаа.
Автобусны жолооч Саманта: "Бидний орлого огцом буурсан, амьдрал хэцүү болж байна.
"Гурван дугуйт ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны дарга Думинда: "Ковид өвчнөөр шаналж байсан бид шатахууны үнийн өсөлтөөс болж илүү их асуудалд орлоо. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд тээврийн үнийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хүсч байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг