Цаг үеийн мэдээ

Кампонгспы мужын үхэрчид болон оршин суугчид үхрийн шинэ төрлийн вирус (арьсны эмгэг) тархаж байгаад санаа зовж буйгаа илэрхийллээ. Кампонгспы мужын Анг Та Ам тосгоны иргэд вирус тарж, үхэр нь өвдөж буй тул зарим үхрээ зарах хэрэгтэй болсноо дурдав. Гэвч үхрийн үнэ унасан тул хямд зарах эсвэл шинэ төрлийн вирусийн эсрэг вакцин байхгүй тул өөрсдийн гараар арчлах шаардлагатай болжээ. 

Үхэрчин Тай: "Би Фэйсбүүкээс шинэ вирусээр өвдсөн үхрийн бичлэг харсан. Өнөө өглөө миний үхрийн арьсан дээр улаан толбо байхыг олж харлаа, үхэртээ их санаа зовж байна. Яаралтай тосгонд хамгийн ойрхон малын эмчийг дуудсан. Шинэ вирус манай тосгонд их хурдан ирлээ. Өөр үхэрнүүдийн хөл нь хавдаж, арьсан дээр нь миний үхрийнхтэй адил улаан тууралт гарсан байсан. Би үхрээ үхэх вий гэж санаа зовж байна. Бусад тосгонд олон үхэр энэ вирусээр эндсэн”

Малын эмч Лонг Сам Арт: "Энэ вирус хэдхэн сарын өмнө бусад мужуудад гарсан. Одоо Анг Та Ам-д гарлаа. Малын эмч нарт энэ вирусийн эсрэг вакцин байхгүй. Өвдсөн үхрүүд их айсан харагдаж байна. Вируст өртсөн эхний өдрөө ямар ч шинж тэмдэг илрээгүй. Дараа нь хүзүү хавиас хавдаж эхэлсэн, улмаар хөлрүүгээ орж, биен дээр нь улаан тууралт гарсан"

Үхэрчин Сианг Вай: "Миний үхэрт ийм хар толбо гарсан байсан ч би нэг их тоогоогүй. Өглөө нь арьсан дээр нь улаан тууралт гарсан байсан, би Фэйсбүүкээс бичлэг хараад үхрээ шинэ вирусээр халдварласныг ойлгосон. Би энэ үхрээ алдахаас айж байна, өөр нэгийг аль хэдийн алдсан. Би үхрээ 1750 доллараар худалдаж авсан, үхсэнийх нь дараа ердөө 750 доллараар зарсан. Их мөнгө алдснаас гадна тэжээж арчилж байсан цаг хугацаа, вакцинжуулсан зардал гээд бусад зардал байна"

“Би коконатын усыг яламын навчтай хольж бэлдсэн эмээ хэрэглэдэг, мөн малын эмчээс ирсэн вакциныг тарьдаг. Үхэр маань өвдөхөд би зарах гэж оролдсон ч маш хямд үнэ хэлсэн тул өөрөө эмчлэхээр шийдсэн.“

Малын эмч Лонг Сам Арт: "Би нутгийн иргэдэд сандарч тэвдэхгүй байх, үхрээ цар тахлын хүрээнд яарч зарахгүй байхыг зөвлөмөөр байна. Энэ дөнгөж эхэлж байна, тийм ч олон үхэр өртөөгүй байгаа тул тэвчээртэй байгаарай”

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг