Цаг үеийн мэдээ

Хорин жилийн өмнөх энэ өдрийн өглөө лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэл зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булаан авсан бөгөөд тэдгээрийн хоёр нь Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг, нөгөө нь Пентагоны байрыг мөргөсөн. Харин дөрөв дэх онгоцны зорчигчид босогчдын эсрэг тэмцсэний дараа Пенсильвани муж улс дахь нэгэн талбайд сүйрсэн юм.

Эдгээр халдлагын улмаас оффисын ажилтнууд, цагдаа нар, Нью-Йорк хотын гал сөнөөгчид тэргүүтэй 3000 орчим хүн амиа алдсаны зэрэгцээ олон мянган хүн хүнд шархадсан билээ. Тийнхүү тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Жорж Буш “Талибан” хөдөлгөөн “Аль-Каида” бүлэглэлийн босогчдыг хорогдуулж байсан Афганистанд дайн эхлүүлэхэд хүрсэн түүхтэй. 

Өнөөдөр Нью-Йорк, Вашингтон, Пенсильвани муж улс дахь халдлага болсон газруудад болох дурсгалын үйл ажиллагаанд олон мянган хүн оролцох төлөвтэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд тэдгээр гурван газарт бүгдэд нь биечлэн очихоор төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж: NY Times

Таны сурталчилгаа