Цаг үеийн мэдээ

Турк  улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 21352 тохиолдол шинээр илэрч, 243 хүн коронавирусний улмаас нас баржээ.

“Зарим иргэд "надад юу ч тохиолдохгүй" гэсэн хандлагатай байна. Цар тахалтай холбоотой асуудалд хайхрамжгүй хандах нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна” гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа онцолсон байна. 

Турк улсад иргэдийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн вакцинжуулж эхэлснээс хойш 101.74 сая гаруй тун вакцин тарьсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Тодруулбал, 51.53 сая гаруй хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн бол 40.3 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагджээ.

Улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын 83.03 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан байна. Түүнчлэн 9.41 сая гаруй хүнд вакцины гурав дахь тунг тарьжээ.

 

Таны сурталчилгаа