Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр замдаа гарсан.
Тэрээр өнөөдөр Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр 48 дахь өдрөө гүйн 1047 километрийн замыг амжилттай туулан бариандаа орлоо.