Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд, олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга  Л.Оюун-Эрдэнэ "Токио 2020" зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, наадамд ажилласан шүүгчдэд шагнал урамшуулал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Монгол улсын засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу шагнал гардууллаа. 

Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарын  хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг "Токио 2020" зуны 32 дугаар олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож жүдо бөхийн төрөлд ХҮРЭЛ медаль хүртсэн хувь нэмрийг үнэлж тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөгөөр шагнаж батламж гардууллаа. 

 

Таны сурталчилгаа