Банкууд хаагдсаны дараа Афганистанд эдийн засгийн хүнд хямрал нүүрлэв. Талибаны засгийн газар үүнийг даван туулах чадваргүй байна. Ялангуяа Афганистаны мөнгөн тэмдэгтийн уналт нь өндөр үнэ, эдийн засгийн бодит хямралд хүргэв.
Орон нутгийн оршин суугчид Талибаны засгийн газрыг хоригдлуудаа хооллож чадахгүй байгаа асар том шоронд хоригдож буйтай адилтган дүрсэлдэг бөгөөд энэ нь эцсийн дүндээ өлсгөлөнгөөс шалтгаалсан үхэлд хүргэх хувь тавилан гэж тайлбарласан байна.
Эдийн засгийн шинжээч Кхожа Фахим: "Бид нэн ядуу нөхцөлд байсан, олон хүмүүс орлогын эх үүсвэргүй, зарим нэг хуримтлалтай цөөн иргэд мөнгөө авч чадах эсэх нь тодорхойгүй учир нь банкууд мөнгөгүй болсон байдалтай, эдийн засгийн хямралтай нүүр тулсан байна. Эдийн засгийн нөхцөл байдал нь өнөөгийн засгийн газраас хамааралтай, тэд НҮБ болон олон улсын банкуудаар хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Ингэснээр банкуудын хөрөнгө чөлөөлөгдөж иргэдэд мөнгө олгох боломжтой болно. Нөгөө талаас банкууд орлогын эх үүсвэртэй байх ёстой бөгөөд ингэснээр тэд төлбөр тооцоог үргэлжлүүлж, сүйрэхээс зайлсхийх боломжтой үгүй бол эдийн засаг автоматаар унах болно.
Вальютын зуучлагч Мохамад Амин: "Бид өмнө нь өдөртөө 2-3 мянган ам долларын гүйлгээ хийдэг байсан. Гэтэл Талибаны дэглэмийн дараа мөнгөний хомсдолын улмаас 100 долларын гүйлгээ хийвэл их юм болоод байна. Дотоод вальютын ханш доллартай харьцуулахад маш хурдан унаж байна, хоол хүнсний үнэ маш өндөр болж байна, олон арван хүн ажилгүй болж байна. Ханш одоогоор 75 байснаас 88 болоод байгаа. Дэлхийн банк Афганд туслах ёстой, үгүй бол бидний байдал улам нь хэцүү болно.
Иргэн: "Хулгай, дээрмийн хэрэг гараагүй ч бид шоронд амьдарч байгаа юм шиг, ямар ч эрх чөлөө байхгүй байна. Талибанчууд бидний аюулгүй байдлыг хангах болно гэж мэдэгдэж байгаа ч хоол хүнс олж чадахгүй байхад аюулгүй байдал яриад яахав? Афганистан өлсгөлөнд нэрвэгдэж байна. Би гэртээ хоолтой байхын тулд ажил хайсаар л байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг