Цаг үеийн мэдээ

"Токио-2020" Олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай реппер цусны цочмог хорт хавдар өвчнөөр оншлогдоод буй Л.Төгөлдөр буюу реппер Lil Thug-e-ийн хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлалаа.

Энэ талаар реппер Big Gee өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр: "Токио-2020" Олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд маань нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлалаа.

Дуудах үнэ 2.000.000₮-өөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авна.

Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!" гэжээ.

Таны сурталчилгаа