Цаг үеийн мэдээ

Шри Ланка улсад өдөр бүр 4000 гаруй Ковидын тохиолдол бүртгэгдэж, 200 гаруй хүн нас барж байгаа учир хөл хорионы дэглэмд байгаа. Үүний улмаас иргэдийн эдийн засгийн байдал муудаж байна. Лавиния хотын зөвлөл үүнд бага зэрэг ч болов дэмжлэг өгөх үүднээс хямд өртөгтэй, байгаль орчинд ээлтэй дахин боловсруулсан хаягдал цаасаар хийсэн авсыг гаргаж эхлээд байна.

Лавиния хотын зөвлөл Приняанта Сахабанду: "Байгальд ээлтэй авсыг танилцуулах санаа нэлээд эртнээс гарч ирсэн. Үүнийг маш хямд үнээр авах боломжтой. Тиймээс хүмүүсийн мөнгийг хэмнэдэг. Үүнд мод ашиглахгүй тул хүрээлэн буй орчныг мөн хамгаалдаг. 

Сүүлийн үед ковидын нас баралтаар далимдуулан авсны үнэ өссөн тохиолдол ажиглагдсан"

Чанар хяналтын шалгагч Исүрү Перара: "Хүн бүрт тулгардаг асуудал бол "картон" нь авс хийхэд хангалттай хүчтэй эсэх. Бид бат бөх байдлын хангахын тулд ийм технологийг ашигладаг. Энэхүү тэгш өнцөгт хэсэг нь биеийн жинг бүхэлд нь жигд хуваарилдаг. Эдгээр хайрцгийг дахин боловсруулсан материалаар хийсэн. Эдгээр хайрцагнууд маш богино хугацаанд задралд ордог"

Үйлчлүүлэгч Анхула:" Одоо үед олон хүмүүс Ковидын улмаас нас барж байна. Лавиния хотын зөвлөлийн гишүүдийн хийсэн ажил бол сайн хэрэг. Энэ нь хүмүүст бага зэрэг тайвшрал авчирдаг"

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

 

Таны сурталчилгаа