Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2б ангийн авьяаслаг сурагч Ү.Эмүжин баримлын шавраар 150 гаруй бүтээл хийсэн байна. Мөн Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд оролцсон хамгийн бяцхан оролцогч болж байжээ . 

Бид энэ удаад авьяаслаг бяцхан охин Эмүжинтэй түүний бүтээлүүдийн тухай ярилцлаа.

-Анх хэдэн настайдаа, яагаад баримал хийж эхэлсэн бэ? 

Анх 5-н настайдаа интернэтээс бичлэг үзсэн чинь гоё харагдаад тэрийг дуурайж хийж эхэлсэн.

-Баримлынхаа санааг хаанаас авдаг вэ?

Баримлын шавраар урлагчдын грүппээс бас дуртай хүүхэлдэй киноноосоо авдаг. Хамгийн дуртай нь Миний бяцхан одой морь.

No description available.

-Эмүжин аль сургуульд сурдаг вэ? Багш нар нь баримлуудыг нь хараад юу гэж байна?

Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумийн сургуульд сурдаг. Багш нар миний баримлуудыг хараад ямар хөөрхөн юм бэ? гэдэг.

-Эмүжин бас монгол бичгээр мундаг бичдэг юм байна. Хэн зааж өгсөн бэ?

Ээж надад зааж өгсөн. Монгол бичиг их гоё, би бийрээр шинэ санаануудаа бичдэг.

No description available.

-Анх баримал хийж эхлэх үед нь ээж нь юу гэж байсан бэ?

Ээж чи чадах юм уу? Болох юм уу? гэдэг байсан. Тэгээд сүүлдээ гоё байна гэдэг болсон.

-Одоо хэдэн барималтай вэ? Баримлуудаараа үзэсгэлэн гаргана гэж боддог уу?

Одоо 150 гаруй барималтай. Баримлуудаараа үзэсгэлэн гаргана гэж боддог.

-Нэг баримлаа ойролцоогоор хэдэн цаг хийдэг вэ?

4-5 цаг хийдэг.

-Том болоод ямар хүн болно гэж бодож байна?

Уран барималч болно.

Ү.Эмүжин охин Монгол бичгийн  эгшиг үсэг, тоонуудыг таван настайгаасаа сурсан. Түүний ээж Англи хэлний багш бөгөөд Монгол бичгийг хүүхэд багаасаа сурснаар сууж сурах, зурах, бичих технологийг эзэмшиж, үндэсний бичиг соёлдоо дуртай болж төлөвшиж байгааг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

 

Таны сурталчилгаа