Цаг үеийн мэдээ

Энэ оны эхний гурван улирлын байдлаар ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт жилийн дундаж үзүүлэлтээс 29.8 хувиар өсөж, 102.529 тэрбум ам.долларт хүрчээ.

 

 

 

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ 1-9 дүгээр сард 32.4 хувиар өсөж, 47.401 тэрбум ам.долларт хүрсэн бол Оросын бараа, үйлчилгээний импорт 27.6 хувиар өсөж, 55.128 тэрбум ам.доллар болсон байна.

Зөвхөн есдүгээр сард хоёр улсын худалдааны хэмжээ 13.468 тэрбум ам.долларт хүрчээ.

Өнгөрсөн оны дүнгээр хоёр орны худалдааны эргэлт 107.76 тэрбум ам.долларт хүрч, 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан юм.

Орос, Хятадын эрх баригчид хоёр талын худалдааны хэмжээг жилд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан билээ. Зургаадугаар сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийн мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзахдаа, хоёр улс 2020 онд цар тахлыг үл харгалзан худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларын түвшинд байлгаж чадсаныг онцлоод 2024 он гэхэд энэ үзүүлэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж мэдэгджээ. 

Хоёр талын худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилгодоо хүрэхийн тулд Хятад улс 2021 онд ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн нэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн байна. 

Таны сурталчилгаа