Цаг үеийн мэдээ

Зүрхний төрөлхийн гажиг өвчин дэлхий нийтэд түгээмэл тохиолддог. Манай улсын хувьд ийм төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүй юм. Гэвч уг мэс засалд зайлшгүй орох шаардлагатай олон хүүхдүүд байдаг. Тэд санхүүгийн байдал болон бусад асуудлаас болж маш удаан хугацаанд гадаадаас ирэх эмч, тусламжийн багийг хүлээдэг.

Харин энэ байдалд өөрчлөлт авчран бяцхан зүрхний баатар болж “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн захирал Б.Болдсайхан эмч “Зүрх мартахгүй” төслийг 2020 оны 5-р сараас эхлүүлсэн юм. 

Уг төсөл хэрэгжиж эхэлснээр 2027 он хүртэл зүрхний хагалгаанд орох шаардлагатай 1000 хүүхдийг эмчлэх зорилт тавиад байна. Төслийн баг 2020 оны 5-р сараас хойш нийт 234 хүүхдэд зүрхний хагалгаа хийжээ.

Тэгвэл Япон улсын "NHK World" телевиз гавьяат эмч Б.Болдсайханг "Asia Insigth" буландаа онцолжээ. 

"Зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчээр ахлуулсан эмнэлгийн баг хөдөө орон нутагт байдаг зүрхний өвчтэй хүүхдүүдийг оношилж эмчилдэг.

Цар тахлын дэглэмээс болж амьдралын боломжгүй эсвэл алслагдмал аймаг, сумдад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болж байна. Тэгвэл Б.Болдсайхан эмчээр ахлуулсан баг тухайн иргэдийг хайж үнэгүй оношлон эмчилж, шаардлагатай гэвэл Улаанбаатар хотод авч ирэн хагалгаанд оруулдаг.

Хэрэв ар гэр, амжиргааны байдал хүнд бол хагалгаа, эмнэлэгт хэвтэх мөнгө болон замын зардлыг хувь хүмүүс болон компаниудын цуглуулсан хандивын тусламжтайгаар үнэ төлбөргүй хйидэг" гэжээ. 

 

No description available.

Та тус нэвтрүүлгийг "https://www3.nhk.or.jp/nhkworld/en/ondemand/video/2022337/?cid=wohk-fborg_vod_ai_hhsm_dps-202110-001&fbclid=IwAR1c41fLbDlHrZUZVpcfMJHp7WO7cXh7LSvIZElfsPOaB7LP4GMnbTLARU" энэ линкээр үзэх боломжтой.

Эх сурвалж: NHK world 

Таны сурталчилгаа