Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ходоодны эрт үеийн хорт хавдрын үед салст хуулах ESD мэс засал анх удаа хийгджээ. Энэ тухай Б.Түвшин эмч "Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлвэл ходоод тайрах том мэс засал хийхгүй, ходоодны дурангаар хавдрыг дотор талаас нь хуулж авдаг. Эмчилгээний үр дүн маш сайн, өвчтөн 1-3 хоноод л гэртээ гарч болно. Энэ нарийн мэс заслыг Японоос н.Баттулга эмч сурч ирж анх Монголд нутагшуулсан. Орон нутагт хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хүндээ ойртсоор..." гэлээ.