Цаг үеийн мэдээ

Камбож улсын Меконг мөрөнг ухаж Пхом Пен хотын нуур болон намгархаг газруудыг элс шороогоор дүүргэж байгаа төслийн компаниудыг Боег Чонг бүс нутгийн иргэд эсэргүүцэж байна.

Боег Чонг бүс нутаг нь нийтдээ 1500 гаруй га талбайтай Камбож улсын хамгийн том намгархаг газар билээ. Энэ газар ойролцоогоор 1000 орчим гэр бүл тариалан эрхэлж, загасчилан амьдарч байна.

Энэ намгархаг газруудын 70 хувь нь бороо болон муу уснаас бүрэлддэг ба 1 сая гаруй хүмүүсийг үерийн аюулаас хамгаалдаг байна.  Гэвч ING City гэх том төслөөс болж Меконг мөрөнг ухаж энэ намгархаг газруудыг дүүргэсэнээс болж хэмжээ нь 3 дахин багасаад байна.

Тариаланч Мао Анн: "Энэ нуурыг дүүргэж байгаад би их санаа зовинож байна. Би хэр удаан энд тариалан эрхэлж болох эсэхээ мэдэхгүй байна. Учир нь тэд өдөр өдрөөр л энэ газрын дүүргэсээр байна.  Хоёр хүрэхгүй жилийн дараа энэ нуур элс шороогоор дүүрэх байх.

Тэд үүнийг эхэлснээс хойш миний орлого их буурсан. Энэ ажиллагаа дуусах үед би юу хийж амьдархаа мэдэхгүй байна.

Би ажиллаа алдаж байгаадаа их харамсаж байна. Учир нь ажилынхаа тусламжтайгаар өглөө бүр л би  их амархан мөнгө олдог. Энэ газар шиг ийм үржил шимтэй газар ахиж олно гэж бодохгүй байна"

Загасчин Мат Сори –Меконг: "Би тэднээс миний завь торны хажуугаар явах эсэхийг асуусан. Тэд ч явна гэж хэлсэн. Тэд юуч үлдээхгүй. Хэрвээ дүүргэлтийн ажилчид хүсэхгүй бол газраа өөрчлөхгүй. Мөн тэдэнд буу хүртэл байдаг. Би зориг гаргаж ярьж чаддаггүй. Хэрвээ тэд болон тэдний боссууд нь сайхан ааштай байвал надтай сайхан харьцдаг. Тэд энд ганц хоёр удаа ирэхэд ямарч загасгүй болсон. Мат Сори загас барьж амжиргаагаа авч явдаг. /Хэрвээ би тэнд загасчилбал би өдөртөө 75-100 ам доллар олох байсан/

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 

 

 

Таны сурталчилгаа