Оросын Якутск хотоос Эрхүү чиглэлд нисэж байсан Ан-12 ачаа тээврийн онгоц Эрхүү орчимд газардахынхаа өмнө осолджээ. Урьдчилсан мэдээллээр онгоцонд байсан долоон зорчигч долуулаа амиа алдсан байна.
Оросын онцгой байдлын яамнаас мэдээлснээр онгоц өчигдөр Москвагийн цагаар 14:45 цагт /Улаанбаатарын цагаар 19:45 цагт/ радараас алга болсон байна.
Онгоцыг Эрхүүгээс долоон км-ын зайд Пивовариха суурин бүсээс шатаж байхад нь олжээ.
Бүхээгт Беларусь, Орос, Украины иргэд байсан гэж Беларусийн Белта агентлагаас мэдээлсэн байна.