Монголын Жюү жицүгийн холбооны баг тамирчид АНУ-ын Ласвегас хотод 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 13-ны хооронд зохион байгуулагдах Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн тэмцээнийг жюү жицүгийн мастерсын Дэлхийн хошой аварга, Үндэсний бөхийн Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр ахалж байгаа бөгөөд тус тэмцээнд МЖЖХ-ны 19 тамирчин оролцох юм.