Цаг үеийн мэдээ

"Монголын таеквондогийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа 

2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр "Монголын таеквондогийн холбоо"-ны төв байранд болон цахим хосолсон хэлбэрээр холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулагдаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд: 

1. "Монголын пара таеквондогийн холбоо"ГҮТББ-ыг "Монголын таеквондогийн холбоо"-нд нэгтгэхийг хуралд оролцсон бүх гишүүд дэмжин шийдвэрлэлээ. 

2. "Монголын пара таеквондогийн холбоо"-ны Ерөнхийлөгч асан Д.Мөнхбаатарыг "Монголын таеквондогийн холбоо"-ны Хүндэт Ерөнхийлөгчөөр томиллоо.

3. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн албанд шинэчилсэн бүртгэл хийлгэх ажлуудыг холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргалд үүрэг болголоо.

Таны сурталчилгаа