Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан зохион байгуулагдсан. Уг барилдаанд шөвгөрсөн 16 бөх мөн өөрсдийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгөөд байсан.
Шинжилгээ өгсөн нийт 18 бөхийн шинжилгээний хариу гарснаас дөрвөн бөхөөс допинг, сэргээшийн төрлийн бодис илрээд байгаа. Уг дөрвөн бөх B cорьцоо ахин шинжлүүлэхийг хүсвэл БНСУ-ын лабораторид хандах боломжтойг хэлж байсан. Тэгвэл уг 4-н бөхийн 1 нь B сорьцоо ахин шинжлүүлэх хүсэлтээ өгчээ.
Одоогийн байдлаар A сорьц, В сорьц зөрсөн тохиолдол байдаггүй.
Тус барилдаанд ямар бөхчүүд шөвгөрснийг эргэн сануулъя:
Улсын Харцага Б.Бат-Өлзий- Аймгийн Арслан Б.Хадбаатар
Улсын Харцага Б.Зоригтбаатар- Аймгийн Арслан Н.Батсайхан
Улсын Начин Ч.Батчулуун- Улсын Начин Ч.Дарханбат
Улсын Начин Б.Чимэдвандан- Улсын Заан Б.Уртнасан
Аймгийн Арслан Э.Ууганбаяр- Аймгийн Заан Э.Мөнхжаргал
Аймгийн Арслан Э.Мөнхбаатар- Аймгийн Заан Э.Энх-Амгалан
Аймгийн Арслан Э.Нямаа- Аймгийн Арслан Ц.Адъяа
Аймгийн Арслан Д.Төрболд- Аймгийн Арслан Т.Довчинсэмбээ