Цаг үеийн мэдээ

“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Байгалийн түүхийн музей ашиглалтад орлоо. Энэхүү музейн зураг төслийг олон улсын стандартад нийцүүлсэн бөгөөд үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайтар тооцоолж хийсэн юм. Барилгын гүйцэтгэгчээр “Эвт цахирал” ХХК ажиллаж олон улсын стандартад нийцсэн музейг ийнхүү хүлээлгэн өглөө. Орон нутгийн иргэдийн эх түүхээрээ бахархах, шинэ содон мэдээлэл олж авах, байгаль экологио хайрлаж хамгаалахад чиглэсэн олон үйл ажиллагааг музейн хамт олон зохион байгуулах юм.

Таны сурталчилгаа