“Онцгой мэдээ” сонин “Хобби” буландаа СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Б.Дэлгэрзаяаг урьжээ. Б.Дэлгэрзаяа 2019 оноос хойш Онцгой байдлын байгууллагад ажиллаж байна.
Бага байхаас зураг зурж эхэлсэн Б.Дэлгэрзаяа МУБИС-ийн монгол хэл, бичгийн багш мэргэжлийг 2014-2018 онд сурч төгсчээ. Суралцах хугацаандаа каллиграфын дугуйланд явдаг болсноор хоббигоо хөгжүүлж эхэлсэн гэнэ.
“Уран бичлэг уран зураг” нэртэй хуудсаар дамжуулан захиалгаар зураг каллиграф хослуулсан бүтээлүүдийг хийдэг ба албан байгууллагын ой, тэмдэглэлт баяруудаар хамгийн их захилагатай байдаг гэнэ.
Түүний хувьд 1000 гаруй бүтээлийг урлажээ.Түүнээс усан будаг, хар зургаар хийсэн анхны бүтээлүүд нь түүний хувьд хамгийн нандин нь гэлээ.
Шог зураг, ханын зураг, каллиграф, тосон зураг гээд бүхий л төрлийн бүтээлийг урлаж, өөрийгөө шинэ зүйлд сорих сонирхолтой Б.Дэлгэрзаяагийн зургуудаас хүргэж байна.