Цаг үеийн мэдээ

“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо цахим хуудастаа "Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай" хэмээн нийтэлжээ.

Таны сурталчилгаа