Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ. Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.

Таны сурталчилгаа