Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад өнөөдөр төрийн дээд одон медаль гардуулав. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга гавьяат дасгалжуулагч цол хүртсэн бол “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяаг Сүхбаатарын одон, олон улсын шүүгч Сүрэнчулууны Чинбатыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагнасан юм. Монголын чөлөөт бөхийн холбоо одон медаль хүртсэн хүмүүсээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

 

Таны сурталчилгаа