2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны өдөр) амжилттай зохион байгуулагдлаа.
Сорил тэмцээнд жин тус бүртээ тэргүүлж ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан тамирчдыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн
-54кг жинд: Ё.Пүрэвдаш /Кёнхи клуб/
-58кг жинд: ОУХМ Т.Энхжин /Олимп клуб, Спортын дунд сургууль/
-63кг жинд: ОУХМ Д.Чинзориг /Олимп клуб/
-68кг жинд: ОУХМ Э.Буяншагай /Олимп клуб/
-74кг жинд: Ц.Баянбат /Нэгэнбүл клуб/
-80кг жинд: А.Азбаяр /Харцага клуб/
Эмэгтэйчүүдийн
-49кг жинд: Б.Учрал /Олимп клуб, Спортын дунд сургууль/
-57кг жинд: Д.Бямбажаргал /Торнадо кик клуб/
-62кг жинд: Ж.Ичинхорлоо /Хархорин клуб/
ДАШТ-д өрсөлдөх тамирчдын батламжийг Монголын Таеквондогийн холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Батмагнай, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал нар гардуулан өглөө.