Цаг үеийн мэдээ

Оросын Холбооны Улсын коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штабын зүгээс энэ сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол зэрэг улсуудтай нислэг эргэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна.

Мөн Куба, Катар, Мексик улс руу тогтмол болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалжээ.

Тиймээс тус улсын агаарын тээвэрлэгч ОХУ-ын нийслэл Москва хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 3 удаа, Улаан-Үд, Красноярск, Эрхүүгийн чиглэлд долоо хоногт 1 удаа нислэг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж : Tass.ru

Таны сурталчилгаа