Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит 77 жилийн түүхт Төв аймгийн Нийтийн номын санг аймгийн байнгын харилцаат БНСУ-ын Пёнтак хотын хөрөнгө оруулалтаар засварлаж, хүний хөгжил, мэдээллийн төв болгон нээлээ.
Төв аймгийн удирдлагууд 2019 оны 8 дугаар сард БНСУ-ын Пёнтак хотод айлчилж, тус хотын захирагч Жан Чан Сунтай уулзах үеэр хэлэлцэн баталж, нийтийн номын сангийн засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байсан.