Цаг үеийн мэдээ

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад, Орос, Япон улсуудад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн цаг үеийн мэдээлэл болон тус орнуудын иргэний нисэхийн удирдах байгууллагуудаас баримталж байгаа бодлого, агаарын тээврийн салбарын мэдээллийг ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газраас бэлтгэснийг хүргэж байна.

БНХАУ "КОВИД-19" ТАХЛЫН ДОТООД ХАЛДВАРЛАЛТЫГ ТЭГЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

БНХАУ 2022 оны гуравдугаар сарыг дуустал долоо хоногт 408 олон улсын зорчигч тээврийн нислэг үйлдэхийг зөвшөөрөх  бөгөөд  энэ нь зуны улиралд 644 нислэг байснаас багассан талаар тус улсын Иргэний нисэхийн захиргаанаас мэдэгдлээ. Мөн "Ковид-19" цар тахлын улмаас ихээхэн хямралтай байгаа олон улсын аялал жуулчлал өмнөх оноос 21.1 хувиар буурах үзүүлэлт гаргажээ.

Дээрх мэдэгдэл нь БНХАУ эдийн засаг, хилээ илүү олон оронтой буцаан нээх найдварыг бууруулж магадгүй байгаа бөгөөд тус улс "КОВИД-19"-ийн дотоод халдварлалтын тоог тэглэх бодлого баримталсаар байна.

Түүнчлэн одоогийн олон улсын хуваарьт нислэгийн тоо нь "КОВИД-19" цар тахлын өмнөх үеийн нислэгийн 2.2%-тай тэнцүү байгаа талаар мэдэгдэв. Тус улсын Иргэний нисэхийн захиргааны зүгээс 2022 оны эхний хагас жил хүртэл хязгаарлалтын арга хэмжээг сулруулахгүй байх магадлалтай талаар мэдэгдсэн.

Эх сурвалж: https://www.reuters.com/.../china-expected-keep-curbs.../

Тус улсын Үндэсний их баяр наадмын үеэр буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 7 өдрүүдэд нийт 9.3 сая зорчигч агаарын тээврээр зорчсон нь энгийн үеэс 93%-иар өссөн байна. Статистикийн мэдээгээр, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд (10-р сарын 1-ээс 7-ны хооронд) агаарын тээврээр 9,29 сая зорчигч тээвэрлэж, өдөрт дунджаар 1,327 сая зорчигч тээвэрлэсэн нь 2020 мөн үеэс 19,6%-иар, зорчигчдын дундаж ачаалал 73,7%-иар тус тус буурчээ. 

Эх сурвалж: http://www.caac.gov.cn/en/XWZX/202111/t20211105_209911.html

ОХУ ХЯЗГААРЛАЛТАА ААЖМААР СУЛРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

OХУ нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс Тайланд, Нидерланд, Швед, Норвеги, Иран, Словени, Оман зэрэг улс руу үйлдэх нислэгт тавьсан хоригоо цуцласан бөгөөд тус улсын Засгийн газрын тухайд 2020 онд Ковид 19 цар тахал дэгдэх үед гадаад улс руу үйлдэх арилжааны нислэгт хязгаарлалт хийсэн бөгөөд одоогоор тус хязгаарлалтыг аажмаар сулруулах арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: https://www.bangkokpost.com/.../russia-to-lift-covid-ban...

Оросын Холбооны Улсын коронавирусын халдвартай тэмцэх шуурхай штабын зүгээс сэтгүүлчдэд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдээлэл өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол зэрэг улсуудтай нислэг эргэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн Куба, Катар, Мексик улс руу тогтмол болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна. Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 3 удаа, Улаан-Үд, Красноярск, Эрхүүгийн чиглэлд долоо хоногт 1 удаа нислэг хийхийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж : https://interfax-ru.turbopages.org/int.../s/russia/803252...

ЯПОН УЛС МОНГОЛООС ИРСЭН ЗОРЧИГЧДЫГ ТУСГААРЛАХ НЬ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ

Япон улс нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хилийн хяналт, шалгалтыг чангатгах арга хэмжээний хүрээнд “Ковид-19 цар тахлын шинэ мутац бүхий улсын жагсаалт”-д Монгол улсыг оруулсан байна. Ингэснээр 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч 11 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад байх юм. Тусгаарлалтын хугацаа нийт 14 хоног байна. Түүнчлэн тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа бөгөөд холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргахаар заасан байна.

Эх сурвалж: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20211105mn.html

Японы агаарын тээврийн “АNA” компани нь 2021 оны санхүүгийн жилд 100 тэрбум йен (880 сая доллар)- ий алдагдал хүлээх төлөвтэй байгаа тул ирэх таван жилийн дотор 9,000 орчим ажилтнаа цомхтгох талаар ANA Holdings Inc-ээс мэдээлсэн байна. Тус компанийн зүгээс тогтмол зардлыг бууруулах үүднээс 2025 хүртэл газрын үйлчилгээний ажилтнууд болон бүхээгийн үйлчлэгчийн орон тоог 20%-иар бууруулан нийт 29,000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: https://www.japantimes.co.jp/.../ana-projects-%c2%a5100.../

Таны сурталчилгаа