Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.
Энэ үеэр Улсын заан цол хүртсэн Д.Анар өөрийн сэтгэгдэлийг илэрхийллээ.
Тэрээр: "Монгол улсын заан гэх эрхэм хүндэт цолонд хүрсэндээ баяртай байна. Миний бие сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан байна. Хүч хөдөлмөр, 10 гаран жилийн өдөр болгоны ачаалалтай бэлтгэл, зардлуудаа үнэгүйдүүлж байгаад харамсаж байна. Намайг гэдэг маш олон хүн байдаг. Тэр хүмүүсийн итгэл сэтгэлд хүрч чадаагүйдээ харамсаж байна" гэлээ.