Дуучин Camila Cabello, Shawn Mendes нар хоёр гаруй жилийн хугацаанд үерхсэний эцэст хоёр саллаа.
Тэд өөрсдийн Инстаграм хаягуудаар дараах мэдэгдлийг хийжээ:
“Залуусаа, бид хайр дурлалын харилцаагаа эцэс болгохоор шийдлээ. Гэсэн хэдий ч нэг нэгнээ хүн гэдэг утгаар нь хайрлах хайр минь юунаас ч хүчтэй билээ. Анх бидний харилцаа сайн найзын хувиар эхэлсэн бол одоо ч мөн сайн найзын хувиар үргэлжлэх гэж байна. Биднийг өдийгөөс төдий хүртэл дэмжиж ирсэн та бүхэндээ талархаж байна” гэжээ.
Эх сурвалж: Foxnews