Монголын Таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Б.Онон өнөөдөр Дэлхийн Таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Chungwon Choue-тэй уулзлаа.
Ерөнхийлөгч Chungwon Choue: "Монгол улсад таеквондогийн спорт дэлгэрээд 30 жилийн түүхт ойгоор Монголын Таеквондогийн холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Б.Онон тантай уулзсандаа баяртай байна. Танд болон Монгол таеквондогийн шилдэг тамирчдад баярын мэнд хүргэе. Монгол таеквондочдын ур чадвар сүүлийн жилүүдэд эрс сайжирч байгаа ба тун удахгүй олимп, дэлхийн медальтнууд Монголоос олноор төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Танай холбоо Ази тивдээ манлайлахуйц идэвхтэй ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Дэлхийн холбооны зүгээс Монгол улсад таеквондогийн спортыг улам бүр хөгжүүлэх үүднээс Монголын Таеквондогийн Холбоог бүх талаар дэмжин ажиллана"гэлээ.