"Баяртай хорт хавдар” хүмүүнлэгийн байгууллага Сирийн Ракка хотын иргэд болон зарим эмч, эм зүйчдийн санаачилгаар хорт хавдрыг эмчлэх анхны төрөлжсөн төвийг нээжээ. Ракка хотын олон тооны оршин суугчид болон хөдөө тосгоны иргэд хорт хавдраа эмчлэх санхүүгийн боломж хомс байгаа тул тэд Дамаск, Алеппо хотруу явахаас өөр аргагүйд хүрч, маш өндөр үнээр эмчилгээ хийлгэдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард төрөл бүрийн хорт хавдраар өвчилсөн иргэдийн тооллого явуулсны эцэст өнөөдрийн байдлаар 1009-д хүрсэн гэж тус төвийн удирдлагууд хэлж байна. Тус төв нь бүртгэлтэй өвчтөнүүддээ хорт хавдар, хорт хавдрын химийн тунгийн эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж, шаардлагатай эмээр хангадаг. Мөн эмч, эм зүйч, тэдэнтэй хамтран ажиллаж буй залуучуудын хүчин чармайлтад тулгуурлан үйл ажиллагааг үргэлжлүүлж, хорт хавдартай хүмүүст туслаж байна.
Хөхний хорт хавдартай иргэн : Надад туслах хүн байхгүй, нөхөр маань хөгшин өвчтэй, охин маань саажилттай, хүүхдүүд маань жижиг, нөгөө охин маань салсан. Доктор Омар Аббас, эмийн сан ч бүгд миний нөхцөл байдлыг мэднэ. Такси Дамаск руу, Аль-Мувасат эмнэлэг эсвэл Аль-Бируни руу 20 мянга эсвэл 25 мянгаар явдаг болохоор энд надад илүү таатай байна"
Хөхний хорт хавдартай иргэн : "Би хөхний хорт хавдартай болоод 3 жил болж байна. Би Дамаск хотруу явж эмчлүүлсэн. Би 8 тун ууж, туяа эмчилгээ хийлгэсэн. Манай гэр бүлийнхэн Ракка хотод байдаг тул би очоод буцаж ирсэн. Нөхцөл байдал хүнд, зардал өндөр. Бид зочид буудалд байрлаж байсан болхоор зардал бүр ч өндөр байсан. Бид тун эмчилгээ дуустал гэр бүл, найз нөхдөөсөө тусламж хүсдэг байсан. Би эмч нарын хэлсэн шиг 3 сар тутамд хяналтанд байхыг хүсэж байсан. Дараа нь бид Ракка мужид хорт хавдрын төв байдаг гэж сонсоод энд ирсэн. Энд бүх зүйл үнэгүй болохоор би хүүхдээ эмчлүүлэхээр авчирч, эм бас ууж байна"
Төвийн захирал Муса Шокан: "Бид Ракка хот дахь хорт хавдраар өвчлөгсдийн тоог тоолохоос эхэлсэн. Бид хүн бүрийн төлөө хотын бүх хаалгыг тогшсон. Эдгээр өвчтөнүүдийн дунд хоёр сарын турш судалгаа явуулсан бөгөөд дөрөвдүгээр сараас хойш 1009-д хүрсэн. Иргэд одоог хүртэл бүртгүүлж байна. Холбоо, төвийн хувьд бидэнд ямар ч дэмжлэг байхгүй. Энэ нь Ракка дахь залуу сайн дурын ажилтнууд, эмч нар, эм зүйч нарын хүчин чармайлтаас бүрддэг. Ихэнх өвчтөнүүдийн санхүүгийн байдал хүнд байгаа тул шаардлагатай тун, эм тариагаа авахын тулд Дамаск эсвэл Алеппо хотруу явах шаардлагатай байгаа тул бид энэ ажлыг эхлүүлсэн"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг