Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Мэйсейтэй учраа таарч, түүнийг давснаар 12 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхлэв.
Озэки Шодай энэ өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давлаа. Энэ өдөр Озэки Такакэйшо, Такаясү /М-5/-г давлаа.
Харин Комүсүби Ичиножёо Такарафүжи /М-4/-тэй барилдаж, ёрикири мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Хидэноүми /М-9/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 6 унаатай яваа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Аби /М-15/-тэй хүч үзэж түүнд цүкиодаши мэхээр унаснаар 9 даваа, 3 унаатай боллоо. Харин Аби 11 даваатай байна.
Энэ өдөр, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Дайэйшо /М-1/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр ойчиж, 5 даваа, 7 унаатай байна.