ОХУ-ын Якут улсад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр боллоо. Якутад хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй манай дөрвөн тамирчин оролцсноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл буюу дөрвүүлээ медаль хүртлээ.
79 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж алт, 65 кг-д спортын мастер Базардарийн Гүндсамбуу, 86 кг-д спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин,нар мөнгө, 79 кг-д спортын мастер Оюунгэрэлийн Ганбаяр хүрэл медалийн эзэн боллоо.