Цаг үеийн мэдээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 92 дахь удаагийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай боллоо. 

Барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Говийн хүчтэн дэвжээ, Хур-Эрдэнэ Баялаг ХХК-ийн бөх сумын заан Мөнхбадрахын Буяндэлгэр 10 даван түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр үзүүрлэн, их шөвгийн гуравт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Сүлд СХ, Хан-Хэнтий аварга дэвжээний бөх, сумын заан Батжаргалын Боорчи шалгарав. 

Харин дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн  Сант сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Баттулгын Өсөхбаяр нар үлдэв. 

Маргааш Улсын начин Г.Бат-Амгалангийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүд өглөө 10 цагаас өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бөхчүүд, үзэгчид вакцины 3-р тунд хамрагдсан байх эсвэл 24 цагийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.  

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо 

Таны сурталчилгаа