“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, бахдам амжилтыг гаргасан. Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдөр манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Х.Тураевтай барилдан цэвэр ялж аваргын алтан медалийг хүртлээ.
Ингэснээр тэрээр дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.