Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн сүүлийн өдөр буюу 15 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Түрүүлэх нь өчигдрийн барилдаанаар тодорхой болсон Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Озэки Такакэйшог ялснаар нэг ч унаагүй 15 даваатайгаар түрүүллээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ийнхүү хоёр башё дараалан түрүүллээ.