Төрөлх хотоо орхиж, илүү сайн ажиллах боломжийг хайж Сиануквиллийн Прей Венг руу нүүсэн олон зуун далайн эргийн худалдаачид орон нутгийн засаг захиргаанаас Отрес далайн эрэгтээ үлдэхийг хүсэж байна.
Далайн эргийн зарим худалдаачид ажиллах боломж хомс мөн банк, бичил санхүүгийн компаниудад тавьсан өрийн улмаас төрсөн нутгаа орхисон гэж мэдэгджээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковид 19-ийн тахал тэдний бизнест нөлөөлсөн хэмээн ярьж байна. Саяхан Камбожийн засгийн газар улсынхаа хилийг нээхээ зарлав. Далайн эргийн худалдаачид уг шийдвэрийг талархан хүлээж авсан хэдий ч орон нутгийн засаг захиргаа үргэлжлүүлэн худалдаа наймаа эрхэлхийг хүсэж байвал өөр газарлуу нүүх эсвэл зохих дэлгүүр байгуулахыг шаардсан байна.
Далайн эргийн худалдаачин: "Би энд төрөлх хотоосоо илүү мөнгө олох боломжтой болохоор л байгаа юм. Би энд барилгын ажилчдад эд зүйлээ зарж болно. Төрөлх хотод маань барилгын ажилчин байдаггүй болохоор олон хүн энд ирж юм зарах болсон. Би тэргэн дээр хоол хийж иднэ. Шөнөдөө би бусад тэрэгний хүмүүстэй хамт тэргээ замын хажуугийн хоосон зайд байрлуулдаг. Би байшин түрээслэх боломжгүй. Би гурван хүүхэдтэй, нөхөр маань өөр тэрэгтэй. Анх хүмүүс намайг Сиануквиллд илүү их зүйл зарж чадна гэж хэлсэн тул би энд ирэхээр шийдсэн. Би анх ковид 19-ээс өмнө ирсэн бөгөөд би илүү их зүйл зарж, илүү их мөнгө олдог байсан. Ковид цар тахал эхэлмэгц эдийн засаг унаж, би анх ирсэн үеийнх шигээ их мөнгө олж чадахаа больсон. Би Прей Венг мужаас ирээд хоёр жил болж байна"
Далайн эргийн худалдаачин: "Бид бүгд төрөлх хотдоо санхүүгийн асуудалтай байсан тул энд байгаа. Бид хүүхдүүдээ төрөлх хотод нь үлдээсэн. Би төрөлх хотдоо төмс тариалах газар түрээслээд 5000 доллар алдсан. Би банкинд өртэй байсан тул зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд энд нүүж ирсэн. Миний нөхцөл байдал хүнд байна, орон нутгийн засаг захиргаа намайг эндээс гар гэсэн ч би явахгүй. Би орон нутгийн засаг захиргаанд бизнесээ үргэлжлүүлэхийг зөвшөөрөх хүсэлт гаргамаар байна. Бид энэ газрыг цэвэрхэн байлгаж, өдөрт 1000 риел (0.25 доллар) төлсөн хэвээр байх хүсэлтэй байна"
Далайн эргийн худалдаачин: "Анх би илүү их зүйл зарж чаддаг байсан одоо бол сайн зарагдахаа больсон. Учир нь Хятад хүмүүс ирэхээ больсон, тэд Хятад руу буцсан тул бизнес өмнөх шигээ сайн биш байна. Хэрэв казино дахин нээгдвэл тэнд ажилладаг охидод илүү хувцас зарна. Би тэргэнцэртээ хоол хийж, шөнийн цагаар Хятад хороолол орчмын ойролцоо тэргээ тавьдаг. Ерөнхий сайдад хүсэлт гаргаж, манайхыг зорин ирэхийг хүсч байна. Орон нутгийн засаг захиргаа биднийг энд бизнес хийхийг зөвшөөрдөггүй, хэрэв бид энд бизнес хийхгүй бол гэр бүлээ тэжээх орлогогүй болно"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг