ОХУ-ын нийслэл Москвад өчигдөр “Кубок Алроса” буюу Москва Гранпри бөхийн шоу тэмцээн боллоо. Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааныг Оросын "Матч" телевиз шууд дамжуулсан бөгөөд манай улсаас 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт уригдан оролцсон юм. Тэрбээр 125 кг-ын жинд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт, “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, эзэн орны Сергей Козыревтэй барилдаж цэвэр ялагдлаа. Манай бөх 3:5-аар ялагдаж яваад өрсөлдөгчийнхөө ард нь гарсан ч давхар тохуулж 4 оноо алдан тэндээсээ даруулж ялагдав. М.Лхагвагэрэл нас ойролцоо түүнтэй анх удаа барилдсан бөгөөд цаашид олон таарах биз ээ.