Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гүржид болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ. Хамгийн өрсөлдөөн ихтэй болдог эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын араб, Бахрайн, Монгол зэрэг 20-иод орны тамирчид өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалийн эздээр Ираны тамирчид тодорлоо. Э.Содномпилжээ 244 кг-ээр мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар дэлхийн мeдальтан болсон байна. Гүржийн Тбилис хотод болж буй залуучууд болон насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-ээс "Парис 2024"-н эрх олгож байгаа билээ.

Таны сурталчилгаа