МҮБХ-ноос Допингийн шинжилгээний төлбөрийн тухайд Бөхийн дэвжээдийн тэргүүн, удирдлагуудад албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт :
"Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.
МҮБХ-ны 2021 оны 06-р сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “... Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна...” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилтаас явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр 2-оос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн дансанд 2021 оны 12-р сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.
Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно" гэжээ.