Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Баянтэс  сумын харьяат, Монгол улсын начин Бэгзсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэрэмжит АЦЦБЗалуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ мөчид өндөрлөж байна. Барилдаанд М.Амарсанаа, С.Очирбат, Ө.Батзул, М.Адъяахүү, У.Береке, М.Эркебулан, Ө.Сүхбат, Б.Баянмөнх нарын хурц арслангууд магнайлан 256 бөх зодоглосноос Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв. Их шөвөгт а.х.а Ө.Батзул, а.н. Л.Энхсаруул нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд а.х.а С.Очирбат, У.Береке, ц.а Л.Отгонбаатар, а.а Э.Баасанжав нар үлдлээ. 

Энэхүү барилдааныг Завхан аймгийн Баянтэс сумын нутгийн зөвлөл, нутгийн олон, ахан дүүс нь МҮБХ-той хамтран зохион байгуулж, Цэнгэлсүрэн начинд хүндэтгэл үзүүллээ.  

Дараагийн барилдаан 12-р сарын 19-нд Хантайшир дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа