Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Узбекстаны Ташкент хотыг зорино. Арванхоёрдугаар сарын 5-15-ны хооронд үргэлжлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 137 улсын 800 орчим тамирчин оролцох ажээ. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар багаа дасгалжуулна.
Багийн бүрэлдхүүн
55 кг: Э.Энхтамир
81 кг: М.Анхцэцэг
+81 кг: Э.Билэгсайхан
Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны Дэлхийн аваргаас медаль зүүсэн билээ.