Арабын Нэгдсэн Эмират Улс ирэх оноос эхлэн амралтын өдрүүдийг Бямба, Ням гарагт шилжүүлж, ажлын 5 өдрийг 4 өдөр хагас болгохоор шийдвэрлэлээ. Энэ шийдвэр төрийн албаныханд хамааралтай бөгөөд хувийн секторт хамаарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
АНЭУ болон Саудын Араб тэргүүтэй улсуудад одоогоор ажлын өдөр Ням гарагаас Пүрэв гарагийн хооронд үргэлжилдэг.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia