Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг Турк Станбул хотын зүг хүлгийн жолоо заллаа.
Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдах 9 дэх удаагийн Пара-таеквондогийн ДАШТ-д оролцохоор Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин дасгалжуулагчидтай үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Б.Онон ДАШТ-д оролцох баг, тамирчдадаа бэлтгэлийн хувцас, хэрэглэл гардуулан өгч амжилтын дээдийг хүслээ.
Монголын Таеквондогийн холбоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжин шигшээ багийн жигдрэх хувцсыг BASU брендээр урлуулжээ.