Бангладешийн ажиглагчид Хятадаас авсан зээлээс болж “ОBOR” төслийн дараа өрийн дарамтад орох вий гэж болгоомжилж байна. Ялангуяа гадаад орнуудад хэрэгжүүлж буй "Мега төслүүд" дээр Хятад ажилчдыг ажиллуулахад Бангладеш дахь үр ашигтай ажиллах хүчинд асуудал тулгарч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Бангладеш улсад томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд хязгаарлагдмал ашиг сонирхлын оронд зээл олгодог бөгөөд энэ нь сөрөг үр дагавар авчирдаг гэж ажиглагчид харж байна. Жишээлбэл Шри Ланк улсийн Хятадтай хамтран барьсан Хамбантота боомт төсөл зардлаа нөхөж чадахгүй байгаа тул удаан хугацааны дараа боомтыг Хятад улсын талд шилжүүлнэ. Үүн шиг Бангладеш дахь нөхцөл байдал давтагдаж байгааг анхааруулж байна.
Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхмийн Профессор Руксана Кибриа: "Бангладешчууд бид бас төслийн оролцогчид. 2016 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дакад ирсэн. Тэнд бид гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Хятад, Бангладешийн хооронд стратегийн түншлэлийн харилцаа бий гэж бидэнд хэлсэн"
Дипломатч М Хумаюн Кабир: "2016 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бангладеш улсад ирэсэн. Тэр үед 40 орчим тэрбум доллар өөрөөр хэлбэл засгийн газрын түвшинд Бангладеш улсад 25 тэрбум, хувийн хэвшилд 18 тэрбум орчим долларын санхүүгийн тусламж үзүүлэхийг санал болгож байсан"
Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхмийн Профессор Руксана Кибриа: "Эдгээр нь маш өндөр өртөгтэй төслүүд юм. Манай улс өрөө төлөх боломжгүй бол яах вэ"
Дипломатч М Хумаюн Кабир: "БНХУ-ын хүрээнд үзүүлж буй санхүүгийн тусламж биднийг өрөнд оруулж байна гэж олон хүн хэлдэг. Хоёр орны яриа хэлцэл, хэрэгцээ, шаардлагад үндэслэн бид Хятадтай зарим газар хамтран ажиллана, ямар төсөл хэрэгжүүлэхийг Хятадын тал хариуцна. Дараа нь бид тэдэнтэй ярилцаж, ямар нөхцөлтэй болохыг шийднэ"
Жахангирнагар их сургуулийн Хот, бүс нутгийн төлөвлөлтийн тэнхмийн Проф. Доктор Адиль Мохаммед Хан: "Ийм дэд бүтцийн төслүүдийн ачаа төрд нэмэгдэж байгааг бид олон удаа харсан. Жишээлбэл, Шри Ланкийн Хамбантота боомт. Боомтыг Шри-Ланкийн хөрөнгөөр, БНХАУ-ын хамтын ажиллагаатай барьсан ч одоо зардлаа нөхөж чадахгүй байна. Иймээс уг боомтыг Хятадад хүлээлгэж өгөхөд нэлээд дөхөж байна. Манайд ийм төсөл хэрэгжүүлж байгаа бол эдийн засгийн шинжилгээ хийх шаардлагатай. Бид хэр чадвартай вэ, эндээс хэр их худалдаа, арилжаа хийж чадах вэ. Бид ямар түвшинд, ямар хэмжээнд хамрагдах вэ гэдэг нь төрөөс хамаарна.
Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхмийн Профессор Руксана Кибриа: "Манай улсын ажилчид сэтгэлээр унаж байна. Тэдний боломжийг хасч, тэнд ажиллах боломжгүй нөхцөл байдалтай байна.
Дипломатч М Хумаюн Кабир: "Хятад улс янз бүрийн улс оронд хэрэгжүүлж буй төслүүдэд иргэдээ авчирдаг гэж ярьдаг. Нутгийн иргэдийн ажлын байр багасдаг. Энд би хоёр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг нь улс оронд юу хэрэгтэй вэ? Бангладеш улсад чадварлаг боловсон хүчин дутмаг. Одоо Хятад улсын төсөлд чадварлаг боловсон хүчингүй бол би Хятадаас татгалзах зүйлгүй. Гэхдээ би ажилчидийн чадварыг сайжруулахад анхаарах болно.
Жахангирнагар их сургуулийн Хот, бүс нутгийн төлөвлөлтийн тэнхмийн Проф. Доктор Адиль Мохаммед Хан: "Бид BRI төслийг инженерээс эхлээд бусад бүх төрлийн төслийн тэргүүн эгнээнд байлгахыг шаардах болно. Мөн олон улсын техникийн ажилтнууд туслах ажилтан байх ёстой. Гэхдээ бид гол удирдлагаа алдаж болохгүй. Ийм том төслийг бүтээх зорилгоо бид биелүүлэх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудалд төр хамгийн их ач холбогдол өгөх ёстой.
Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхмийн Профессор Руксана Кибриа: "Энэ асуудлийг бид хэлэлцэж эсвэл мэтгэлцэж болно. Хэрэв 2 талдаа ашигтай бол мэдээж сайн. Асуудал одоо хэнд ашигтай вэ? Хятад улсад байгаа давуу тал нь хамаагүй их байна. Яагаад гэвэл Хятад улсын эдийн засаг Бангладешаас илүү.
Дипломатч М Хумаюн Кабир: "Хэн хожих, хэн хохирохоос үл хамааран харилцан ашигтай байхаас нааш худалдааны хэлцэл гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Аль аль талдаа ашигтай үед л ийм гэрээ хийгдэж, хэрэгждэг. Тэгээд манайх шиг хөгжил дэвшлийн урт замтай улс орнуудад туслах сонирхолтой найз нөхөдтэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй "
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг