Цаг үеийн мэдээ

Узбекстан улсад явагдаж байгаа хүндийн өргөлтийн ДАШТ-нд 74 орны 432 тамирчин / үүнээс 187 эмэгтэй, 245 эрэгтэй/ оролцож байна. 

Тэмцээн эр 10, эм 10 жингээр явагдаж байгаа ба одоогоор нийтдээ 10 жингийн тэмцээн дуусаад байна. Тайландын тамирчид 2 алт, Тунис-1, Египет-1, Болгар-1, Тайвань-1, Казахстан-1, БНСУ-1, Узбекстан-1, Индонези-1 алтан медаль хүртсэн амжилттай тэмцээн үргэлжилж явна.

Одоогоор эмэгтэй, эрэгтэйчүүдийн тус бүр 5-н жин  явагдаад дундаа орж байгаа ба үлдсэн эмэгтэй, эрэгтэй тус бүр 5-н жингийн тэмцээн 12 сарын 17-ныг дуустал зохиогдон өндөрлөнө.

2016 оны оюутны дэлхийн аварга, оюутны шилдэг тамирчин, Токио 2020 олимпын шагналт 4 дүгээр байрын эзэн, гавьяат тамирчин М.Анхцэцэг 12 дугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагаас / орон нутгийн цагаар/ 87 кг жингийн "А" хэсэгт орж  11 тамирчны хамтаар өргөлтөө хийнэ. Тэрээр ОХУ-ын тамирчны хамтаар өргөх жингийн захиалгаа хамгийн өндөр буюу 255 кг -аар өгчээ. 

 

Таны сурталчилгаа